Өмнөговь аймгийн Дулааны цахилгаан станцын зуухны трубин, генераторын доргионы хамгаалалт энэ сарын 06-ны 18:30 цагийн орчим зогссоны улмаас аймгийн хэмжээнд 19:20 цагаас эхлэн цахилгаан, дулааны эрчим хүч тасалдсаныг засварлахаар инженер техникийн ажилчид ажиллаж байгаа талаар аймгийн Онцгой байдлын хэлтсээс мэдээлэл ирүүлсэн. Харин өнөөдөр өглөөний 06:00 цагийн байдлаар нэг зуухыг ажилд оруулж, орон сууцны байгууллага, иргэдийн цахилгаан, дулааны эрчим хүчийг өгч эхэлсэн бөгөөд гэр хорооллын айл өрхийн цахилгаан эрчим хүч тасалдсан хэвээр байгаа гэнэ.
Д.Долгор