Францын “WikiLeaks” шиг вэб сайтыг хаажээ | News.MN

Францын “WikiLeaks” шиг вэб сайтыг хаажээ

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Францын “WikiLeaks” шиг вэб сайтыг хаажээ

Францын нэгэн компьютерийн инженер “WikiLeaks”-тэй ижилхэн вэб сайт нээж, үүгээрээ консулын албаны мэдээллийг дэлгэсэн байна. “WikiLeaks 13” гэх нэртэй вэб сайтад Филип Сион гэх инженер нэгдүгээр сарын 1-нд Марсэйл хотын өмнөд хэсэгт байрлах Bouches-du-Rhone консулын ажил хэргийн талаарх мэдээллийг тавьсан аж. Сионыг “өөрийн ажиллаж байгаа газартаа үнэнч бус” байсан хэмээн буруутгасан аж. Тэрбээр өөрөө тус газар алба хашдаг байсан бөгөөд арванхоёрдугаар сард болсон хурлын аудио бичлэгийг цацсан байна.

Өөрийн вэб сайтдаа Сион бичихдээ Марсэйл хотод албан тушаалтнууд эрх мэдлээ хэрхэн урвуулан ашигладаг талаар бичихэд таатай байгаа гэжээ. “Би энэ байдлыг дотроос нь сайжруулах эрхгүй болохоор гаднаас нь хийх шаардлагатай байсан” гэж бичсэн байна.

“WikiLeaks13.fr” вэб сайтыг нь Жулиан Ассанжийн “WikiLeaks” вэб сайтыг дэмжиж нэрлэсэн ба 13 гэдэг нь Францын засаг захиргааны код юм.

Э.Очирт

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

daldaak 2011-01-07 202.179.27.227

bi udku tr 76-g chin grgna a kikik

Avatar

anu 2011-01-07 182.160.1.15

goy

Avatar

Зочин 2011-01-07 202.131.228.242

WikiLeaks76mn гэдэг сайт гармаар юм байна даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж