Өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллаж байна

Дорнод аймгийн Засаг даргын тамгын газарт долоо хоног бүрийн даваа гаригийн 08:00 цагт аймгийн “Удирдах ажилтаны шуурхай” хуралдаан зохион байгуулагдаж цаг үеийн холбогдолтой асуудлуудыг хэлэлцэж хэвшжээ. Энэ оны анхны шуурхай хуралдаанаар “Аймгийн эдийн засаг, нийгмийг 2011 онд   хөгжүүлэх үндсэн чиглэл”-д тусгагдсан зорилтод ажлуудын талаар танилцуулж цаашид хэрэгжилтийг нь хангаж  ажиллахад анхаарч ажиллах зүйлүүдийн талаар Төрийн захиргаа удирдлагын хэлтсээс зөвлөмж чиглэл өгч, албан байгууллагад хүргүүллээ.

Мөн 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хуралдсан Монгол Улсын Засгийн газрын Онцгой комиссын шийдвэрийн дагуу тус аймгийн удирдлагууд, агентлагуудын дарга нараар ахлуулсан ажлын хэсэг цас ихтэй, өвөлжилт хүндэрч байгаа сумдад тусгай удирдамжийн дагуу сумдад ажиллаж байна.

Дорнод аймгийн хувьд төрийн байгууллагууд сумдтай шефийн харилцаа тогтоон дэмжин туслах ажлыг өнгөрсөн оноос эрчимтэй өрнүүлсэн нь бодит үр дүнгээ өгч байгаа аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж