Ам.долларын ханш чангарчээ

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Ам.долларын ханш чангарчээ

Сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан  улирлын шинжтэй эрэлтийн улмаас  ам.долларын ханш сүүлийн   долоо хоногт багагүй чангарсан талаар “Найман шарга” валютын захын ченжүүд ярьж байна. Өнөөдрийн байдлаар дотоодын бэлэн валютын захад төгрөгтэй харьцах  ам.долларын ханш 0.8 хувиар өсч, 1293 төгрөгт хүрсэн байв. Харин бэлэн бус валютын захад ам.долларыг 1264 төгрөгөөр арилжаалж байгаа аж. Баяр ойртох тусам ам.долларын ханш өсч магадгүй байгааг тус захын ченжүүд сануулж байна.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж