Шинээр лиценз олгохгүй байгаа гэв | News.MN

Шинээр лиценз олгохгүй байгаа гэв

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Шинээр лиценз олгохгүй байгаа гэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийн хугацааг  2011 оны долдугаар сарын 15 хүртэл сунгах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэлд Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх П.Цагаан, Тамгын газрын дэд дарга Б.Нэргүй нар өчигдөр өргөн барьжээ. Өнгөрсөн онд буюу 2010 оны зургадугаар сарын 17-ны өдрийн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийг баталсан. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг эмх замбараагүй олгох, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид шилжүүлэх, цааш дамжуулан худалдах нь хэт хавтгайрсан. Энэ нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж болохуйц хэмжээнд хүрээд байгаа гэж үзэн үүнийг цэгцлэх, зөрчил дутагдлыг нь арилгахаар дээрх хуулийг Ерөнхийлөгч санаачилсан юм.

Дээрх хуулиар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг хүртэл шинээр олгохыг хориглосон юм. Энэ хугацаанд Засгийн газраас ашигт малтмал, эрдэс баялгийн талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхой болгон оруулж ирэх, одоо хүчинтэй байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн зөрчил дутагдлыг арилгах, тавигдах шаардлага, хуулийн хэрэгжилтийг сайжруулах ажлыг хийж иржээ. Энэ ажилд зарцуулах хугацааг сунгах шаардлагатай гэж Ерөнхийлөгч үзсэн байна.   Ашигт малтмалын газрын Кадастрын албаны мэргэжилтнээс тодруулахад “Одоогоор шинээр лиценз олгохгүй байгаа. Өмнө  нь олгосон лицензүүдээ цэгцлэх ажлыг хийж байна” гэлээ.

Ж.ГЭГЭЭ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2011-01-07 202.55.191.37

er ni ene lizenziig olgoj yagaad boldoggui yum ba hudlaa huuli garagsan neriidleer araar ni tomchuud buh bolomjtoi gesen talbaig ni avaad duussan tegeed yamarch shaansgui talbai ni yadarsan ard tumend uldeh blgui dee

Avatar

zochin 2011-01-07 202.55.191.37

er ni ene lizenziig olgoj yagaad boldoggui yum ba hudlaa huuli garagsan neriidleer araar ni tomchuud buh bolomjtoi gesen talbaig ni avaad duussan tegeed yamarch shaansgui talbai ni yadarsan ard tumend uldeh blgui dee

Avatar

zochin 2011-01-07 202.55.191.37

er ni ene lizenziig olgoj yagaad boldoggui yum ba hudlaa huuli garagsan neriidleer araar ni tomchuud buh bolomjtoi gesen talbaig ni avaad duussan tegeed yamarch shaansgui talbai ni yadarsan ard tumend uldeh blgui dee

Avatar

Зочин 2011-01-07 91.42.52.151

shal utgagui um haiguulin licence todorhoi hugatsaatai olgogddog chuluutei ugch l baih estoi sh d huuli hyanaltaa undurgunu biz eniig olgosnoor geologiin mash ih unegui medeelel mun licence -in tulbur gej zunduu mungu orj irj bgaa bas deerees ni ajlin bair Ashiglaltin licence ni deeree l sain anhaardin bgaa biz

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж