I эмнэлгийн даргад 4 хүн өрсөлджээ

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

I эмнэлгийн даргад 4 хүн өрсөлджээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Улсын клиникийн төв эмнэлгийн даргыг сонгон шалгаруулах  хугацаа   хэдэн хоногийн өмнө дууссан. Тус  эмнэлгийн даргад өрсөлдөхөөр  хуучин дарга Л.Жамбалжав, Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга одоо тус эмнэлгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй Б.Бямбадорж, Гадаад харилцаа эрхэлсэн дарга Л.Ганболд, Сургалт хариуцсан дарга Ж.Тамир нарын дөрвөн хүн материалаа ирүүлжээ. Одоогоор тус эмнэлгийн даргаар хэн сонгогдсон  болохыг албан ёсоор зарлаагүй байгаа ч  Б.Бямбадоржийг сонгогдсон гэх мэдээлэл байна. Түүнчлэн Эмчилгээ эрхэлсэн  орлогч дарга Б.Бямбадоржийг Эрүүл мэндийн яамныхантай хуйвалдан тендер будлиантуулсан хэмээн эсэргүүцэх хүн ч энэ хамт олны дунд байгаа аж.

    С.Отгон
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж