
Японы “Toshiba Home Techno” компани нэгэн шинэ төрлийн тасалгааны агааржуулагч сэнс худалдаалж эхэлжээ. Агаар үлээх төвшинг автоматаар зохицуулах уг сэнс нь агаарын температур болон чийгшлийг тодорхойлох тусгай зориулалтын мэдрэгчтэй юм. Ингэснээр өрөөний температур болон чийгшил нэмэгдэхэд сэнсний хүч нэмэгдэж, илүү хүчтэй үлээх бөгөөд орчны температур буурч, сэрүүн, хуурай болоход сэнсний хүч сулрах ажээ. Сэнсний их биед байрлуулсан дижитал дэлгэцэнд өрөөний температур болон чийгшлийн хэмжээг тогтмол харуулж байх гэнэ. Гурван өөр төрлийн горимд ажиллах энэхүү сэнс нь 15 мянган иений үнэтэй ажээ.
С.Цэлмэг