Төрийн албан хаагчид эрүүгийн хэрэг үүсгэжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Төрийн албан хаагчид эрүүгийн хэрэг үүсгэжээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр найман настай охиныг хүчирхийлсэн хэрэгт холбогдоод буй ОБЕГ-ын Авто баазын газрын дарга, ахмад С.Золжаргалд эрүүгийн хэрэг үүсгэжээ. Тэрбээр анхны мэдүүлгээр хэргээ хүлээхгүй байсан ч Ганцхудаг дахь Урьдчилан саатуулах төвд хоёр дахь  мэдүүлгээ  өгөхдөө хэргийг үйлдсэн болохоо хүлээжээ. ОБЕГ-ын Авто баазын газрын дарга, ахмад С.Золжаргал нь  17 настайгаасаа Онцгой байдлын газар ажиллаж эхэлсэн бөгөөд тус газрын Авто баазын даргаар жил гаруйн өмнө томилогдсон байна. Тэрбээр эхнэр, таван настай хүүгийн хамт Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг аж. Харин хүчирхийлэлд өртсөн охин  ЭНЭШТ-д хэвтэн эмчлүүлж байна.

    С.Отгон
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж