Үс арчилгааны энгийн арга

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Үс арчилгааны энгийн арга

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Энгийн, өдөр тутмын амьдралдаа дараах байдлаар үсээ арчилсан тохиолдолд гэмтлээс бүрэн сэргийлж чадна. Мэдээж үсэндээ ямар нэгэн химийн гаралтай зүйл хэрэглээгүй тохиолдолд шүү дээ.

    Та урт үстэй бол хэзээ ч боолттой чигээр нь битгий унтаж байгаарай. Энэ бүхэн үсийг тань гэмтээдэг. Харин та обручка зүүх дуртай бол хэтэрхий  хатууг  битгий зүүгээрэй. Эс бөгөөс таны үс унаж эхэлнэ шүү. Харин давуугаар хийсэн болон зөөлөн материалаар хийсэн нь үс унагах, хуйх өвтгөх нь бага байдаг.

    Харин үсээ урт ургуулах гэж байгаа  бол дороос нь бага багаар тайрч байгаарай.Үс салаалах нь арчилгаа дутагдсаных. Тиймээс гурван сард нэг удаа үзүүрээс нь тэгшлэн тайрах хэрэгтэй. Харин үснийхээ уртыг хэвээр үлдээе гэвэл сардаа нэг тайрах хэрэгтэй. Мөн хэтэрхий ширэлдсэн үсийг нарийн шүдтэй самаар самнаж болохгүй . Ийм сам үсийг гэмтээх нь их.  Харин бүдүүн шүдтэй самаар юмуу, хуруугаараа ширэлдээг нь зөөлөн гаргаарай.

    Үсээ угаахаас өмнө ширэлдээг нь гаргавал хатсаныхаа дараа хэлбэрт оруулах болон самнахад амар байна. Хатаах гэж алчуураар битгий сэгсчээрэй. Харин  алчуураар  бигнэн боож, чигийг нь гартал алчуурандаа шингээх хэрэгтэй.
    Алчуураар үрвэл үс ширэлдэхээс гадна давхар гэмтэж байдаг.

    Торгомсог силькен материалтай даавуугаар хийсэн дэр үсийг  гэмтээх нь бага байна. Хэрвээ торгон дэртэй байх боломжгүй бол торгон ч юмуу сатин даавуун алчуураар толгойдоо боож унтаарай.

    Байнга үсээ самнаж байвал таны мэдрэлд чинь сайнаас гадна байгалийн тослогийг үсэнд чинь шингээж өгдөг

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж