Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Уураа барих 6 арга

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    1. Хамгийн түрүүнд санах зүйл бол хүн бүр ямар нэгэн зүйлийг  өөр өөрийнхөөрөө хүлээн авдаг тухай юм. Бид яг адил зүйлийг хүртэл өөр өөр байдлаар хардаг. Тэгэхээр уурыг чинь хүргээд байгаа  хүн  үүнийгээ  өөрөө ч мэдэхгүй байх нь элбэг байдаг юм. Бид ямар орчинд өссөн, ямар амьдрал туулсан зэргээс шалтгаалаад өөр өөрсдийн гэсэн амьдралыг үзэх үзэлтэй болсон байх тул яг нэг нөхцөл байдлыг өөр өөр байдлаар хүлээн авна гэсэн үг юм.

    Тиймээс та тэвчээртэй байх хэрэгтэй. Гүнзгий  амьсгал. Энэ нөхцөл байдлаас гарахыг хичээж,  зөвхөн нэг талаас нөхцөл байдлыг хараад байгаа юм биш биз гэж өөрөөсөө асуугаад үз. Тэгээд уурыг тань хүргэсэн хүнээс  яагаад ингэснийг нь лавлаж асуу.
    Тэдэнд учраа тайлбарлах боломж олго. Шууд дүгнэлт хийж,  асуудлыг шууд эцэс болгох хэрэггүй. Тэднийг ярьж дуусах хүртэл нь сонс. Хэрвээ  энэ үед ч таны уур гарахгүй  бол зүгээр л гараад  яв. Тэгээд тайван газар оч. Хүмүүст танд хэрхэн хандах  нь таниас л шалтгаална.

    2. Хэрвээ уур чинь хүрч, зүрх чинь дэлсэж, нүд чинь харанхуйлж, чих чинь юм сонсохоо болиод ирэх аваас шууд л больчих. Зүгээр л боль. Битгий бод.  Юу ч битгий хий.  Ийм нөхцөл байдлаас шууд гар.

    3. Тавьж явуул. Битгий орил,битгий юм шид, битгий цохь. Та өөрийгөө ийм алхам хийгээд байдлыг дээрдүүлэхгүй гэдгээ ухаар.

    4. Амаа тагла. Үг гэдэг бол таны амьдралд эерэг, сөрөг олон зүйлүүдийг илгээж байдаг зүйл. Таны амнаас гарч буй үгс  таны уур хилэнтэй шууд холбоотой.
    5. Хоолоо зөв тохируул. Зөв  хооллолт нь бухимдахгүй байхад маш чухал.  Аль болох улаан мах, ликор, шарсан зүйлээс татгалзах хэрэгтэй. Шинэхэн ногоо, шинэхэн жимс таны тархыг сэргээж, танд эрч хүч өгж, таныг аз жаргалтай болгоно.
    Мэдээж архи хэрэглэж болохгүй. Хүн согтох үедээ уур хилэнтэй болж, мөн хийж буй үйлдэлээ хянах чадваргүй болдог шүү дээ.

    6. Өөрөөсөө гарч болох үр дүнг асуу. Уур гаргасны дараа ямар үр дүн гарч болох вэ? Танд уурлах хангалттай шалтгаан байна уу? Та дараа нь харамсах юм биш биз? Ингэж  чадвал та өөрийгөө хянаж уураа барьж чаддаг болно.


    Asuultserver.net

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж