Хөлбөмбөгийн ААШТ өнөөдөр нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөгийн ААШТ өнөөдөр нээлтээ хийнэ

Азийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн өнөөдөр нээлтээ хийнэ. Тэмцээний эхний тоглолт зохион байгуулагч орон Катар болон Узбекистаны шигшээ багийн хооронд болох юм. 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг өөрийн улсдаа зохион явуулах эрх авсан Катар улсад Азийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Тэд 1988 онд энэ тэмцээнийг анх удаа хүлээн авч байсан бөгөөд үүнээс хойш спортын салбарт дорвитой хөрөнгө оруулалт хийсэн тул энэ удаагийн тэмцээн онцгой болно гэж зохион байгуулагчид амлаж байгаа юм. Нээлтийн тоглолт өнөөдөр “Халифа” олон улсын цэнгэлдэх хүрээлэнд Катар, Узбекистан улсуудын хооронд явагдах гэж байна. А хэсэгт багтсан тэдний хувьд Кувейт, БНХАУ-ын хөлбөмбөгчидтэй мөн өрсөлдөж байгаа юм. 1996 оноос эхлэн Азийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож эхэлсэн Узбекстаны хөлбөмбөгчдийн хувьд сүүлийн хоёр тэмцээн дараалан шөвгийн наймд шалгараад байгаа тул энэ удаагийн тэмцээнд хэсгээс гарах магадлал харьцангуй өндөр байгаа юм. Харин тэдний өрсөлдөгч Катарын шигшээ багийнхан хамгийн сүүлд 2000 онд хэсгээсээ шалгарч байсан, харин энэ удаад гэртээ тоглож байгаа учраас илүү өндөр амжилт үзүүлнэ гэдэгтээ итгэлтэй байгаа юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж