Дэлхийн спам мэйлийн тоо буурчээ

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Дэлхийн спам мэйлийн тоо буурчээ

Сүүлийн саруудад и-мэйлээр илгээдэг масс захидлуудын тоо огцом буурсан байна. Наймдугаар сараас хойш спамын тоо буурч байсан ч арванхоёрдугаар сард хамгийн их уналт үзэгджээ. Интернэт хамгаалалтын байгууллагын тооцоолсноор наймдугаар сараас хойш дунджаар 200 тэрбум спам мэссэж интернэтээр цацагдаж байсан гэсэн бол арванхоёрдугаар сард энэ хэмжээ ердөө 50 тэрбум байв. Одоогоор үүний шалтгаан тодорхойгүй байгаа ч энэ байдал цаашид үргэлжлэхгүй гэсэн таамаглал байгаа юм. Спам мэйлийг халдлагад өртсөн компьютерийн сүлжээ буюу ботнэтээр илгээдэг юм. Русток гэдэг ботнэт дэлхийн нийт спамыг 47-48 хувийг дангаараа эзэлдэг бол өнгөрсөн сард энэ хэмжээ 0,5 хувь хүртэл буурсан аж. Мөн Летик болон Зарвестер гэх дараагийн хоёр том ботнэт ч чимээгүй байсан аж.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж