АНУ Батлан хамгаалах салбарын зардлыг бууруулна

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

АНУ Батлан хамгаалах салбарын зардлыг бууруулна

АНУ таван жилийн дотор батлан хамгаалах салбарын зардлыг 78 тэрбум ам.доллараар танаж, 47 мянган цэргийг халах юм байна. Энэ нь Засгийн газрын гол асуудлуудын нэг төсвийн алдагдлыг бууруулах зорилготой холбоотой. Засгийн газрын энэ арга хэмжээ нь өнгөрсөн онд Батлан хамгаалах яамны нарийн бичгийн дарга Роберт Гэйтсийн санал болгосон 100 тэрбум ам.долларын таналт дээр нэмэгдэх юм. Үүний хүрээнд үзүүлэлт муутай байгаа зэвсгийн хөтөлбөрийг зогсоож, мөнгийг бусад салбарт шилжүүлэх аж.

Тус салбарын төсвийг Конгресс шууд удирддаг юм. Хоёрдугаар сарын 14-ний дотор Пентагонаас Конгресст жилийн төсвийн төслийг танилцуулах ёстой юм. Шинжээчдийн үзэж буйгаар цэрэг, зэвсгийн салбарт 2012 онд нийт 554 тэрбум ам.долларыг санал болгох юм байна. Үүнд гадаадад явуулж буй цэргийн үйл ажиллагааг оруулахгүй аж.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж