Театрын хайр татам хосууд

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Театрын хайр татам хосууд

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин Б.Саруулыг сонгодог урлагт тэр дундаа балетын урлагийн шүтэн бишрэгчид андахгүй. Түүнийг бид А.Аданы “Жизель” балетын Жизель, П.И.Чайковскийн “Нойрссон гүнж”-ийн Аврора гүнж, “Щелкунчик” балетын Маша гүнж, “Хунт нуур” балетын хар, цагаан хунгийн дүрээр нь сайн мэднэ. Түүнийг онцлон “Театрт шинэ хур ирлээ” хэмээх сонин хэвлэлүүд дуу алдан бичиж байсан нь ч бий.

Дуурийн театрын энэ цаг үеийг тодорхойлж байгаа авьяаслаг бүсгүйг үзэгчид таньдаг болсон ч Д.Саруулын найз залууг мөн л дуурийн балетчин гэдгийг тэр бүр мэддэггүй байж болох юм. Түүний хайрт залууг М.Од гэдэг. Д.Саруул, М.Од хоёр Хөгжим бүжгийн коллежид нэг ангид сурч байсан бөгөөд долдугаар ангиасаа эхлэн үерхжээ. Дуурийн театрын өмнөө барьдаг залуу бүжигчин М.Од өнгөрсөн улиралд хайрт бүсгүйтэйгээ хамтран “Хунт нуур”, “Жизель”, “Нойрссон гүнж” сонгодог бүтээлүүдэд гоцолж байсан юм. Гэхдээ М.Од театрын тайзнаа сүүлийн хэдэн сар харагдаагүй юм. Үүний шалтгаан нь нэг гэр бүлийн хоёр хүн балетын бүжигчид байх нь бодит амьдрал дээр хүнд даваа байсан учир М.Од найз охиноо театрын тайзан дээр нь үлдээж, өөрөө урлагаа орхих шийдвэр гаргасантай холбоотой байжээ. Гэхдээ Дуурийн театрын уран бүтээлчдийн хэлснээр бол М.Од сонгодог урлагтаа эргэн ирж магадгүй байгаа таатай мэдээ байна. Театрын авьяаслаг залуу хосууддаа аз жаргал хүсье.

М.Анир
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж