Эдийн засгийн нэвтэрхий толь хэвлэгдлээ

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн нэвтэрхий толь хэвлэгдлээ

“Монгол судлалын нэвтэрхий толь” хэмээх 20 боть ном Өвөрмонголд хэвлэгдэн гарчээ. Дээрх номонд академич, эдийн засгийн ухааны доктор, профессор Т.Намжим, Л.Дондог нарын бичсэн Монгол Улсын албан татвар, мөнгөн гүйлгээ, улсын төсөв, нийгмийн даатгалын тогтолцооны талаарх өгүүллүүд орсон аж. Энэхүү нэвтэрхий толийн аж ахуй буюу “Эдийн засгийн боть” нь цаашид хятад, англи, япон хэлээр хэвлэгдэх бөгөөд одоо орчуулгын шатанд байгаа юм байна. Энэ боть хэвлэгдсэнээр Монгол Улсын аж ахуй, эдийн засгийн түүхэн уламжлал, эдүгээ үеийг дэлхий дахинаа таниулахад чухал үүрэгтэй байх болно гэж зохиогчид нь үзжээ. 

Ж.ГЭГЭЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж