Kinect 60 хоногт найман сая хувь зарагджээ

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Kinect 60 хоногт найман сая хувь зарагджээ

Microsoft корпорацийн Kinect систем худалдаанд гарснаасаа хойш ердөө 60 хоногийн дотор найман сая хувь зарагдаж, Microsoft-ын төлөвлөгөөг хэдийнэ давлаа. Удирдлагагүй, гарны оролцоогүйгээр хөдөлгөөн удирдах систем нь Xbox-360 тоглоомын консолд тусгайлан зориулагдсан бөгөөд тоглоомчид дэлгэцэнд гарч буй дүр, баатрыг үгэн коммандаар эсвэл биеийн хөдөлгөөнөөр удирдах боломжтой юм. Microsoft Kinect-ийн гол өрсөлдөгч PlayStation Move Хойд Америкийн зах зээлд есдүгээр сарын 17-нд худалдаанд гарч, эхний 60 хоногт 4,1 сая хувь борлогдож байсан бол арваннэгдүгээр сарын 4-нд худалдаанд гарсан Kinect энэ хугацаанд найман сая гаруй хувь зарагджээ. Үнийн тухайд PlayStation Move 50 ам.доллар, хэрэв PlayStation 3-тай хамт худалдаж авбал нийлээд 400 ам.долларын үнэтэй бол Kinect дангаараа 150 ам.доллар, харин 4GB багтаамжтай Xbox-360-тай хамтдаа 300 ам.доллараар зарагдаж байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж