Мисс Б.Бадамцэцэг кинонд тогложээ

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Мисс Б.Бадамцэцэг кинонд тогложээ

Өнгөрөгч жилийн “Мисс Монголиа” тэмцээнээс ялагчийн титмийг хүртэж, “Хэцүү анги” олон ангит киноны Гэрлээгийн дүрээр бидний танил болсон Б.Бадамцэцэг саяхан БНХАУ-ын Манжуур хотод болсон олон улсын гоо бүсгүйн тэмцээнд дэд байрт шалгарсан юм. Түүний талаар дуулгах бас нэгэн шинэ мэдээ нь “Танихгүй найз” хэмээх уран сайхны кинонд мисс бүсгүй Нандиа гэх эмэгтэйн дүрийг бүтээжээ. Түүний тоглосон “Танихгүй найз” кино нь ирэх сард нээлтээ хийхээр төлөвлөөд байгаа гэсэн. Өмнө нь МҮОНТВ-ийн “Хэцүү анги” олон ангит кинонд тоглосон туршлагатай учир хоёр дахь кинондоо тоглоход харьцангуй амар байсан гэжээ.

Дашрамд дуулгахад мисс Б.Бадамцэцэг нь ойрын хугацаанд дахин кинонд тоглох бодолгүй байгаа гэнэ. Тэр “Ач” анагаах ухааны их сургуульд сурч байгаа тул сургуулиа сайн төгсөхийг хамгийн түрүүнд тавьж байгаа аж. Харин төгссөнийхөө дараа кинонд тоглох эсэх талаар эргэж бодох амлалт авчээ.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж