Стратегийн үнэт зүйлсэд халдаж байна гэв

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Стратегийн үнэт зүйлсэд халдаж байна гэв

Цахилгаан машины тухай нууц материалыг олонд дэлгэсэн хэргийг шалгах үеэр Рено компаний гурван ахлах менежерийг саатуулсны дараа тус компаниас мэдэгдэл хийсэн бөгөөд уг мэдэгдэлд “Реногийн бизнесийн эсрэг аж үйлдвэрлэлийн үйл явцыг тагнаж, илчилж байгаа явдал нь үйлдвэрийн стратегийн үнэт зүйлсэд ноцтой аюул учруулж байна” гэжээ. Үүн дээр нэмж Францын аж үйлдвэрийн яамны сайд Эрик Бэссон хэлэхдээ “Ренод үүсээд байгаа хүндрэлтэй нөхцөл байдлаас жишээлэн харахад, Франц улсад эдийн засгийн дайн нүүрлээд байна. Тиймээс төрөөс санхүүждэг Францын компаниуд аюулгүй байдлаа сайжруулах хэрэгтэй” гэжээ.

Саяхан Рено Ниссантай хамтарч цахилгаан машины технологид их хэмжээний хөрөнгө оруулалт хийжээ. Тус хоёр компани ирэх хоёр жилийн дотор шинэ төрлийн цахилгаан машинуудыг зах зээлд нийлүүлж эхлэхээр төлөвлөсөн бөгөөд 100 хувь цахилгаанаар ажилладаг машин нь энгийн машинаас ялгардаг нүүрстөрөгчийн хийг багасгах хамгийн шилдэг шийдэл байх болно гэж үзэж байгаа юм. Харин эсрэгээрээ Женерал Моторс, Тоёота зэрэг компаниуд шатахуун болон цахилгаан хөдөлгүүрийн аль алинаар нь ажилладаг машинд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа билээ.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж