
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн хоногт иргэд, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн тухай 1132 мэдээлэл хүлээн авч шалгахад гэмт хэргийн шинжтэй 45 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажилласанаар гэмт хэргийн шинжтэй бүртгэгдсэн 45 хэргээс 41 хэргийн нь эзэн холбогдогчийг нь тогтоосон байна. Эл хоногт хулгай 6, танхай 9, бусдын биед гэмтэл учруулсан 1, зам тээврийн 24 осол зөрчил гарч, 12 хүн гэмтсэн байна. Өнгөрсөн хоногт нийслэлд 195, орон нутаг 55 хүн эрүүлжүүлж, нийслэлийн Баяpзүрх, Сонгинохайхан дүүргийн эрүүлжүүлэх илүү ачаалалтай хоносон байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын замд тус дүүргийн гуравдугаар хорооны иргэн 30 настай эрэгтэй Г өөрийн эзэмшлийн ДАА 55-22 дугаартай машиндаа бичиг баримтгүй 210 шуудай мод тээвэрлэж явсныг илрүүлж, холбогдох газар шалгаж байна.
Н.Түвшин