
Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас санаачлан эмзэг бүлгийн иргэддээ туслах “Нэг зүрхний хайр” аяныг өрнүүллээ. Аяны хүрээнд амьдралын боломж бололцоо хомс, ажил хөдөлмөр эрхлэх хүсэл эрмэлзлэлтэй , амьдарлын төлөө зүтгэж яваа хүмүүст бага ч болов сэтгэлийн дэм өгч тэдний амьдрал ахуйш сайжруулах, ажлын байраар хангах зэрэг бодит тусламжийг үзүүлэх юм. Уг аяны эхлэл болгож өчигдөр гал алдаж хүйтэн гэрт зутарч байсан Ц.Мэндсайханы гэрт 60 шуудай нүүрсийг Засаг даргын тамгын газраас өгсөн байна. Тэрээр эхнэр хүүхдийн хамт дүүргийн тавдугаар хороонд аж төрдөг бөгөөд эхнэрийнхээ группийн мөнгөөр амьдардаг аж.
Дашрамд дуулгахад, тус дүүргийн удирдлагууд өөрт илүү байгаа зүйлээ нэгэндээ өгч сайхан санааны элчээ харамгүй бэлэглэх төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудыг энэхүү аянд нэгдэхийг уриалжээ. Уг аян нэг жилийн хугацаатай үргэлжлэх гэнэ.