Усан замаар кокаин нэвтрүүлж болзошгүй

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Усан замаар кокаин нэвтрүүлж болзошгүй

Сүүлийн жилүүдэд усан замын тээврийг ашиглах явдал Их Британичуудын дунд нэлээд түгээмэл болоод байгаа. Гэмт хэргийн бүлэглэлүүд ч усан замын тээвэр ашиглаж, хууль бусаар мансууруулах бодис хил давуулахаар санаархаж эхэлжээ. Хар тамхи дамлагчид Кариб болон Өмнөд Америкаас усан замаар Европруу кокаин гаргахаар төлөвлөж байгааг Зохион байгуулалттай, онц ноцтой гэмтхэрэгтэй тэмцэх агентлаг, Их Британийн Хилийн агентлагаас анхааруулжээ.  Хар тамхины бүлэглэлүүд хөлгийн тавцан дээр хар тамхитай ачаануудыг гаргаж, хөлгийн багийн гишүүдийг хахуульдахыг оролдсоноос дээрх сэрэмжлүүлгийг өгчээ.

Их Британийн Хилийн агентлаг өнгөрсөн оны тавдугаар сард Бразилиас Амстердамын чиглэлд явж байсан хөлөг онгоц Дуверт зогсох үед 35 кг козаиныг илрүүлж уг хэрэгт холбоотой гэж үзсэн Болгарийн 4, Литвийн 4 иргэнд эрүү үүсгэжээ. Түүнчлэн мөн тавдугаар сард Испанийн хоёр иргэн 33 кг кокаин хил давуулах гэж байгаад баригдаж, тус бүр 12 жилийн хорих ял сонсчээ. Гэмт этгээдүүд кокаиныг өмсөж явсан хувцсандаа нууж, Их Британи,  Канарын арлуудад хүргэхээр явж байжээ.
 
Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж