Рүүни Манчестерийн дэрбид эргэн ирнэ

Хуучирсан мэдээ: 2010.04.05-нд нийтлэгдсэн

Рүүни Манчестерийн дэрбид эргэн ирнэ

“Примьер лиг”-ийн мэргэн бууч Уэйн Рүүнигийн гэмтэл ойролцоогоор гурван долоо хоног үргэлжлэх бололтой. Багийн менежер Сэр Алекс Фергусон түүнийг дөрөвдүгээр сарын 17-нд болох Манчестер Сититэй хийх тоглолтонд эргэн ирэх магадлалтай гэж хэлсэн байна. Рүүниг эзгүйд Манчестер Юнайтед Челсид хожигдож, лигийн тэргүүн байраа алдсан бол ирэх лхагва гаригийн шөнө өөрсдийн талбай дээр Байерн Мьюнхентэй хариу тоглолтоо хийж, хагас шигшээд хүрэх эсэхээ шийднэ. Рүүнигүй Манчестер Юнайтед довтолгоон дээрээ асуудалтай байгааг өнгөрсөн лигийн тоглолт харуулсан. Харин сайн мэдээ гэвэл энэ сарын дундуур Рүүниг ямарч үнээр хамаагүй эргэн ирүүлэхийн төлөө баг нь ажиллаж байна.    

Б.Батсайхан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж