Энергийн шинэ эх үүсвэр

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Энергийн шинэ эх үүсвэр

Сайн байцгаана уу.

Улаанбаатарын утаа аймаар л байна тээ.
Түрүүхэн автомашинаас ялгарах хорт утааг багасгах талаар сонссон дуулснаа та нөхөдтэй хуваалцсан болно.

Одоо харин цахилгаан энерги гаргаж авах харьцангуй шинэ аргын талаарх сонссон зүйлээ хуваалцах гэсэн юм.

Энергийн шинэ эх үүсвэр бол МАГНИ (magnesium -Mg) гэсэн яриаг  5, 6 жилийн өмнөөс л сонсож эхэлсэн юм л даа. Нэг таньдаг ах энэ талаар ихэд сонирхож судлаж эхэлсэн бөгөөд түүний бидэнд тайлбарлаж өгч байсан зүйлсээс санаж байгаагаа та бүхэнд сонирхуулья.

Японы Токиогийн их сургуулийн профессор Ябэ Такаши гуай лазерийн аргаар Магнигаас энерги гаргаж авах судалгаа хийдэг эрдэмтэн бөгөөд тэдний лаборатортой хамтарч ажилдаг юм л даа миний таньдаг тэр ах. Нэг удаа Ябэ багшийн лабораторт ажиллаж байгаад ирэхдээ бидэнд маш сонирхолтой зүйл үзүүлж билээ. Багцаалбал шүдэнзний толгойгоос ялимгүй том тугалга шиг өнгөтэй метал зүйл гаргаж ирээд асаагуураар оч өгөхөд цахилгаан гагнуур  хийж буй мэт маш хүчтэй гэрэл ялгаруулж шатсан бөгөөд бас багавтар цагаан өнгийн утаа ялгаруулж байсан. Тэр нь одоо миний яриад байгаа Магни байсан бөгөөд соносхнээ энгийн устөрөгчөөс 10 дахин их энерги ялгаруулж шатдаг юм байна. Япончууд энерги гаргаж авах судалгаандаа лазер ашигладаг бөгөөд Монголтой хамтарч лазерийн оронд нарны энергийн хүчлүүр ашиглах талаар хамтарсан судалгаа явуулж эхлээд байгаа.

Энэ нь  хоёр их сургуулийн хамтарсан судалгаа бөгөөд төр засгийн хүрээнд дэмжээд өгвөл их боломжтой, ирээдүйтэй  юм шиг санагдсан. Энгийн гал асаагуураар гал өгөхөд тэгж хүчтэй шатаж байхад яагаад заавал лазер болон нарны энерги ашиглах гээд байгаа нь сонирхолтой байгаа биз?.

Та харин эргэлзэж магадгүй юм Магнийг хаанаас авах юм бэ манайд байдаг юм уу гэж? Ямартай ч далай тэнгис, дэлхийн цахилгааны хэрэгцээг 300000 жил хангаж чадахуйц нөөцийг агуулж байгаа гэсэн.

Би энэ талын судалгааг нарийн сайн мэдэхгүй бөгөөд та бүхэн интернэтээс дэлгэрүүлж хайгаад үзээрэй.

Эх сурвалж: "Shinetech.wordpress.com"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж