“Атлетико” дараагийн шатанд “Реал”-тай таарлаа

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

“Атлетико” дараагийн шатанд “Реал”-тай таарлаа

Испанийн эзэн хааны цомын тэмцээн буюу Копа дел Рейн шөвгийн 16 багийн хариу тоглолтууд болж, дөрөвний нэг  шигшээд өрсөлдөх багууд тодорлоо. Шөвгийн 16-д учраа таарсан “Атлетико Мадрид” болон “Эспаньол багуудын хариу тоглолт Каталонд болсон юм. Мадридын Висенте Калдерон цэнгэлдэхэд болсон эхний тоглолтод талбайн эзэд 1:0 харьцаатай хожоод байсан. Тиймээс тэдний хувьд хариу тоглолтод тэнцэхэд л хангалттай байсан юм. Гэхдээ “Атлетико Мадрид” энэ тоглолтод өндөр ач холбогдол өгч, тоглолтын эхнээс л илүүрхэж байлаа. Улмаар 25 дахь минутад Кун Агуэро нээлтийн гоолыг оруулснаар зочин баг тоглолтыг тэргүүлж эхэлсэн бөгөөд энэ үе 1:0 харьцаатай “Атлетико”-гийн тэргүүллээр өндөрлөсөн. Харин шүүгчийн мэдлийн цагт буюу 92 дахь минутад “Эспаньол”-ын довтлогч Луйс Гарсия хаалттай цохилтоос гоол оруулж, тооны харьцааг тэнцүүлсэн ч талбайн эздэд хангалттай цаг үлдээгүй юм. Ингэснээр энэ тоглолт 1:1 харьцаатай өндөрлөж, хоёр тоглолтын нийлбэр дүнгээр “Атлетико Мадрид” 2:1 харьцаатай хожиж, шөвгийн наймд өрсөлдөх эрхээ авлаа. Тэд дараагийн шатанд “Реал Мадрид”-тай таарсан бөгөөд Мадидын дерби дөрөвхөн хоногийн дараа Сантьягод анхны тоглолтоор эхэлнэ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж