Хуралдана гэж оромддог болов

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Хуралдана гэж оромддог болов

УИХ-ын байнгын хороод хаалттай хуралддаг болж, сэтгүүлчид эсэргүүцэл
зарлан ажил хаяснаас хойш эрхэм гишүүд хуралдана гэж оромддог болов.
Сэтгүүлчдээс ангид шударгаар хуралдах чин эрмэлзэлтэй болсон эрхэм
гишүүд хөндлөнгийн хяналтгүй болсноор бүтэн өдрийн хуралдаанаа хугас
өдөрт амжуулдаг болжээ. Өчигдөр чуулганы нэгдсэн хуралдааныг үдээс өмнө
шууруулаад дуусгасан бол өнөөдөр мөн л их үдэд хэлэлцэх асуудлаа
дуусгалаа. Үндсэн ажлаа цэгцэлсэн эрхэм гишүүдийн дийлэнх хувийн ажлаа
амжуулахаар Төрийн ордноос гарч одов.


                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж