“iPhone 4”-тэй өрсөлдөгч” Оросын смартфон

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

“iPhone 4”-тэй өрсөлдөгч” Оросын смартфон

Ирэх 3-р сараас ОХУ-ын иргэд өөрсдийн
бүтээсэн анхны смартфоныг худалдан авч хэрэглэх юм байна. GLONASS нэртэй
энэ смартфон нь 90нм-ийн технологиор бүтээгдсэн GPS-GLONASS чиптэй.
Тэдний хэлж байгаагаар 90нм-ийн технологийг мобайл төхөөрөмжүүдийн хувьд
анх удаагаа Оросууд ашиглаж байгаа бөгөөд тэд Европын бусад улсуудтай
адил хэмжээнд өндөр технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэндээ
баяртай байгаа гэнэ. Уг смартфон нь 10990 рубль буюу 360$ хавьцаа
үнэтэй.

Үзүүлэлтийн хувьд Android 2.1 үйлдлийн
системтэй, 3.2 инчийн QVGA дэлгэц, FM радио, 2MP камерьтай, тэдний яриад
байгаа шиг iPhone 4-тэй өрсөлдөх хэмжээнд хүрэх арай л болоогүй
бололтой. Гэхдээ Европын бусад улсаас түрүүлж чадсан юм чинь удахгүй
iPhone-оос ч илүү смартфон гаргах юм билүү.

Эх сурвалж: “Компьютер таймс”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж