Уралдааны дүнг танилцуулна

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Уралдааны дүнг танилцуулна

"Авлигын эсрэг єдєр"-ийн хүрээнд Улсын Их Хурлын гишүүдийн бүлгээс Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан сэтгүүлчдийн дунд "Сонирхлын зөрчил Монгол Улсад" сэдвээр нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан зарласан билээ.

Сэтгүүлчдийн дунд зарласан уг уралдаанд ирүүлэх бүтээл нь олон нийтийг соён гэгээрүүлэх зорилготой, сонирхлын зөрчлийн талаар бодит баримтад тулгуурлаж, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн өнгө аяс, чиглэлээр бичигдсэн нийтлэл, нэвтрүүлэг байх шаардлагатай байв.

Уг уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг өнөөдөр 15.00 цагт Төрийн ордны хэвлэлийн танхимд шалгаруулан шагналыг гардуулахаар болсон байна. Шагналын санг хоёр сая төгрөгт багтаан байр эзлүүлж, шалгарсан бүтээлд мөнгөн шагналыг олгохоор шийдвэрлэжээ.

Э.Амгалан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж