
Сэтгүүлчдийн дунд зарласан уг уралдаанд ирүүлэх бүтээл нь олон нийтийг соён гэгээрүүлэх зорилготой, сонирхлын зөрчлийн талаар бодит баримтад тулгуурлаж, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн өнгө аяс, чиглэлээр бичигдсэн нийтлэл, нэвтрүүлэг байх шаардлагатай байв.
Уг уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг өнөөдөр 15.00 цагт Төрийн ордны хэвлэлийн танхимд шалгаруулан шагналыг гардуулахаар болсон байна. Шагналын санг хоёр сая төгрөгт багтаан байр эзлүүлж, шалгарсан бүтээлд мөнгөн шагналыг олгохоор шийдвэрлэжээ.
Э.Амгалан