”Samsung” Full HD бичлэгийн камер гаргана

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

”Samsung” Full HD бичлэгийн камер гаргана

samsung_hmx_01

 

299 доллар-т Full HD бичлэг хийх нь битгий хэл
бараг гайгүй зураг авчих сүүлийн үеийн аппарат ч олдохгүй. Тэгвэл
Samsung маш хямд үнэтэй 1920×1080 буюу Full HD нягтралтай бичлэг хийх
HMX-Q10 моделийн видео камерь гаргахаар болсон байна. Маш цомхон, энгийн
загвартай, хэрэглэгч нь хэдэн товчлуурыг нь ашиглаад сурчихад л болно.
2.7 инчийн Touchscreen эргэх дэлгэцтэй болохоор уг камерийг ямар ч
өнцгөөр авч болно. Бас нэгэн давуу тал нь 10x Оптик дуран.

 

samsung_hmx_02

 

samsung_hmx_03

 

samsung_hmx_04

 

Full HD буюу 1920×1080-аар дээд тал нь
60FPS (секундэд 60 дүрс бичнэ) чанартайгаар Interlaced байдлаар бичнэ.
Хэрэв Progressive байдлаар бичихийг хүсвэл энгийн HD буюу 1280×720
нягтралаар бичих шаардлагатай. Мэдээж ийм өндөр нягтралтай бичихийн тулд
өндөр чанартай, том багтаамжтай SDHC карт шаардлагатай.

Супер өндөр чанартай бичлэг хийх үед
цэнэгээ 4 цаг 10 мин, Өндөр чанартай бол 5 цаг, харин дундаж
чанартайгаар бичлэг хийх үед тасралтгүй цэнэгээ 6 цаг 30 мин барина.

Уг видео камерь нь энэ 2-р сараас эхлэн худалдаанд гарах юм байна.

Эх сурвалж: “Компьютер таймс”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж