“Морин хуур 2010” наадам тун удахгүй

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

“Морин хуур 2010” наадам тун удахгүй

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Монголын хөгжмийн зохиолчдын хорооноос зохион байгуулдаг оны шилдэг дуу, шилдэг хөгжмийн зохиолч шалгаруулах  “Морин хуур-2010” наадмыг 24 дэх жилдээ зохион байгуулах гэж байна.  Соёлын төв өргөөнөө энэ сарын 14-нд “Морин хуур 2010” наадмын нэгдүгээр шат эхлэх бол 24-нд хоёрдугаар шатны шалгаруулалт болох ажээ. Харин хүндэтгэлийн тоглолт энэ сарын 28-нд Соёлын төв өргөөнөө болох юм байна. Жил ирэх тусам “Морин хуур” наадамд оролцогчдын чанар чансаа дээшилж байгааг мэргэжлийн хүмүүс онцолж байсан билээ. Тус наадамд оролцогчдод дууны сэдэв чөлөөтэй бөгөөд сонсогчдын хүртээл болохуйц сайхан дуунууд өрсөлдөж байгаа ажээ. Наадамд оролцохоор одоогоор 20 гаруй уран бүтээлчид мэдүүлгээ өгчээ. Дашрамд сонирхуулахад өнгөрсөн жилээс Нийтийн дуучдын нэгдсэн холбооны саналаар “шилдэг дуучин”-ы  шагналыг  олгож эхэлсэн бөгөөд энэ жил тус шагналыг цом дагалдах юм.

    Г.Даша

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж