Дэлхийн уул уурхайн том тоглогчдийн нэг “Пибоди Энержи” группийн дэд ерөнхийлөгч асан, тус салбарт танигдсэн үнэтэй мэргэжилтнүүдийн нэг Рассел Норман Филлипс дээрх албан тушаалыг жилийн 300-400 мянган ам.долларын цалинтайгаар хашна гэсэн нь манайханд үнэтэй санагджээ. ТӨХ-ний дарга ноён Сугар сэтгүүлчдэд энэ талаар тайлбар өгөхдөө “яах аргагүй өндөр үнэтэй, чадварлаг мэргэжилтэн боловч бидэнд тийм цалин өгөх бололцоо байхгүй учраас үнэнийг хэлэхэд Монголын нөхцөл, байдлыг харгалзан үзэж ажиллаач гэж учирлаад л байгаа” гэсэн юм.
Мөн манай талын байр суурь гэвэл ноён Рассел Норман Филлипсийн хэлж байгаагаас нь бүр 4-5 дахин бага хэмжээгээр цалинжуулах санаатай бололтой юм билээ.