2009-2010 онд улс орон нутаг, төсөл хөтөлбөрийн хөрөнгөөр хийх барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт холбогдох хуулийн “орон нутгийн давуу эрх олгох” тухай заалтыг хэрэглэн аймаг орон нутгийнхаа аж ахуйн нэгжүүдийг дэмжих бодлого барьж ажилласны үр дүнд энэ онд хийгдсэн зам, барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэгчийн болон тоног төхөөрөмж бараа материал нийлүүлэгчийн сонгон шалгаруулалтанд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай” хуулинд заасны дагуу орон нутгийн давуу эрх олгож ажилласнаар энэ жил нийт 59 худалдан авах ажиллагаа зохион байгуулсны 70 хувийг орон нутгийн аж ахуйн нэгжүүд тендерт шалгарч үйл ажиллагаа явууллаа.
“Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих дэд сан”-гийн хөнгөлөлттэй зээлийг 2009 онд ХАС банкаар дамжуулан олгосон нь иргэдэд хөрөнгө мөнгө болон цаг хугацааны хувьд хүндрэл бэрхшээлтэй байгааг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг дунд үйлдвэрийн газар болон “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-д хүсэлт тавин уламжилж 2010 оны хөнгөлөлттэй зээлийг ХААН банкаар дамжуулан олгосон нь иргэд, аж ахуйн нэгжүүдийн цаг хугацаа, мөнгө хөрөнгийг хэмнэсэн үр дүнтэй ажил боллоо. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахад тухайн аж ахуйн нэгжээс бүрдүүлдэг байсан 10 нэр төрлийн бичиг баримтын тоог цөөлж шат дамжлагыг багасгав.