Ил тод байдлыг эрхэмлэгч аймаг болох зорилт тавьжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Ил тод байдлыг эрхэмлэгч аймаг болох зорилт тавьжээ

Жил бүрийн гуравдугаар сарын 3-ны өдрийг Хан Хэнтийн хөгжлийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж байх талаар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2010 онд 300 гаруй төрийн албан хаагч, иргэд оролцсон цуглааныг “Төрийн байгууллагын шударга, ил тод нээлттэй байдлыг хангая” уриан дор зохион байгуулж, аймгийн Засаг дарга, байгууллагын удирдлагуудын хамт төрийн албаны буюу иргэд олон нийтийн ашиг сонирхлын тусын тулд төрийн бүх шатны байгууллагууд, төрийн албан хаагчдын үйл ажиллагааны шударга, ил тод, нээлттэй байдлыг эрхэмлэн, зөвхөн хууль ёсонд захирагдаж “Шударга ёс, үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг дээдлэгч” аймаг болох зорилт дэвшүүлж мэдэгдэл хийсэн. Уг мэдэгдэлд, авлига, хүнд суртлын эсрэг тэмцэх, түүний нийгэм болон ард иргэдийн амьдралд үзүүлэх хор нөлөөг арилгах, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны шударга, ил тод нээлттэй байдлыг хангахад төрийн албан хаагч бүрийн оролцоо чухлын дээр иргэний нийгмийн байгууллага, иргэдийн оролцоо, дэмжлэг туслалцаа, хамтын хүчин чармайлт чухал шаардлагатай байгааг онцлон дурдсан. Засгийн газрын 2009 оны 143 дугаар тогтоолоор баталсан “Ил тод байдлыг хангах” тухай тогтоолын дагуу бүх сум, албан байгууллагууд “Шударга, ил тод төрийн байгууллага” нэртэй самбар гаргаж байгууллагын төсөв санхүү, аудит, Мэргэжлийн хяналтын газар, хяналт шинжилгээ үнэлгээний дүнг ил тод болгож, олон нийтэд мэдээлдэг болжээ.

И.Байгалмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж