Өнгөрсөн онд түймэр, ослоос болж 12 хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Өнгөрсөн онд түймэр, ослоос болж 12 хүн нас баржээ

Дархан-Уул аймгийн хэмжээнд 2010 онд объектын гал түймэр 144 удаа гарч төр, хувийн хэвшлийн ААН байгууллага, иргэдийн эд хөрөнгөнд  142.620.678   / нэг зуун дөчин хоёр сая, зургаан зуун хорин мянга, зургаан зуун далан найман/ төгрөгийн хохирол, Ой, хээрийн түймэр 4 удаа гарч төрийн өмчинд 1.823.500 /нэг сая, найман зуун хорин гурван мянга, таван зуун/ төгрөгийн хохирол учирч гал түймэрт өртөж 1 том хүн, 2 хүүхэд нас барж, 2 том хүн түлэгдэж гэмтсэн байна. Дээрх гал түймрээс 6 хэрэг зөрчлийг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн шийдвэрлүүлж, 24 гал түймрийн зөрчилд гал түймэр гарсан тухай акт  тогтоож, 17 гал түймрийн зөрчилд 1760800 /нэг сая долоон зуун жаран мянга найман зуун / төгрөгийн нөхөн төлбөр тооцож бусад зөрчлийг хуулийн хугацаанд шалгаж зөрчлийн тэмдэглэл бичиж шийдвэрлэсэн байна.  Харин гамшиг ослын 45 дуудлага ирснээс 49 хүний амь насыг аварч, усанд осолдсон, тэсэрч дэлбэрэх болон ахуйн ослоос шалтгаалж 9 хүн амь насаа алдсан байна. Усанд осолдох болон ахуйн ослын тоо өссөн үзүүлэлттэй гарсан байна.

М.Дэлгэржаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж