Эрдэнэ суманд 100 мянган мод тарина

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Эрдэнэ суманд 100 мянган мод тарина

Төв аймгийн Эрдэнэ суманд Сувон хотын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг байгуулах төслөө баталлаа. Учир нь Кёнгиду Сувон хотын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас энэ жилээс эхлэн Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэр дэх 96 га газарт 100 мянган ширхэг мод тарихаар болсон байна. Энэхүү бүтээн байгуулалтыг нутгийн иргэдийн дэмжлэгтэйгээр хийх ажээ. Энэ жил хамгийн анхны хөрөнгө оруулалтыг 130 сая воноор элсжсэн газар дээр мод тарих бэлтгэл ажлаа хийж, арван мянган мод суулгахаар төлөвлөсөн байна. Сувон хот өөрийн улсаас өгсөн төсвөөс арван жилийн турш нийтдээ нэг тэрбум 500 сая воныг Эрдэнэ сумын элсжсэн газрыг ой моджуулах, тохижуулах, цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажилд зарцуулах аж. Тус бүс нутагт ногоон бүс бий болсноор элсэнд дарагдан цөлжөөд байгаа сумыг цөлжилтөөс хамгаалах томоохон ажил болох бөгөөд Солонгос улсаас очих жуулчдын тоо ч  өсөх гэнэ.

П.Наран
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж