Жижиг дунд үйлдвэрлэл сэргэлээ

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Жижиг дунд үйлдвэрлэл сэргэлээ

Хэнтий аймгийн “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан”-гаас 2010 онд 650 сая төгрөгийн зээлийг ХААН банкаар дамжуулан 20 төсөлд олголоо. Мөн ХАС банкнаас 2009 онд олгосон зээлийн эргэн төлөлтөөс долоон төсөлд 166 сая төгрөгийн зээл олгож, эдгээр хөнгөлттэй зээлийн үр дүнд 23 үйлдвэрлэл шинээр байгуулагдан, 57 үйлдвэрлэл үйл ажиллагаагаа өргөтгөн сэргэж, шинээр 242 ажлын байр нэмэгдэн, 152 ажлын байр хадгалагдан үлдэх боломжийг бий болгожээ. Шинээр цэвэр усны, хиам, вакуум цонх, полистрол тоосго, гурил, талх, сүү, нарийн боов, төмөр дээвэр, хэвлэлийн, эсгий, гутал, оёдол, гэрийн модон эдлэлийн үйлдвэрлэл, зөгий, фермерийн аж ахуйнууд байгуулагдан ажиллаж байна.  

И.Байгалмаа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж