Орон нутагт галзуу өвчин гарсаар байна. Одоогийн байдлаар Хэнтий аймгийн Дэлгэрхаан, Орхонтуул, Баянхонгор аймгийн Баянлиг сум, нийслэлийн Баянзүрх дүүрэгт галзуу өвчин гарсан бөгөөд хорио цээрийн дэглэм үргэлжилсээр байна.Сүүлийн үед Булган аймгийн Хишиг-Өндөр ,Баянхонгор аймгийн Жинст сумын “Цагаан гол” гэдэг газар Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах багт малын галзуу өвчин нэмж гарчээ.
Хөдөө орон нутгаас гадна нийслэд галзуу чоно хоттой мал, хүн рүү дайрсан хэрэг гарсаар байна. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд галзуу чоно иргэд рүү дайрсан хэрэг өнгөрөгч баасан гаригт гарлаа. Жаргалант тосгоны Өлгийн аманд хаваржиж байгаа иргэн О-ынх руу чоно дайрсан аж. Нохойг нь чоно хазаж гэмтээхэд малчин хий буудсан аж. Хэргийн газар Онцгой байдал болон мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг ажиллаж байна. Ариутгал халдваргүйтгэл хийж нохойноос нь шинжилгээ авчээ. Иргэд хөдөө хээр явахдаа галзуу чоно нохойноос болгоомжилж анхааралтай байхыг сануулж байна.
Х.Хангал