Сугалаагаар 190 сая доллар хожив

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Сугалаагаар 190 сая доллар хожив

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    АНУ-ын Вашингтон мужийн оршин суугчид Жим болон Кэролин МакКуллар пүрэв гаригт “Mega Millions” лотогоор 380 сая ам.долларын шагналын сангийн талыг нь буюу 190 сая ам.доллар хожсон байна.

    “Бид хэзээ нэг өдөр хожих болно гэж итгэж байсан. Хүн бүрт итгэл үнэмшил байх хэрэгтэй” гэж Кэролин хэлэв. Харин 68 настай үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтэн асан Жим шагналаа авах үедээ ихэд эмээсэн тухай ярьжээ. Өөрийгөө тас шувуудын дунд байгаа талын оготно мэт санагдсан гэж тэрбээр хэлэв. Тэднийг цагдаагийн хамгаалалттайгаар шагналын тавцан руу хүргэж ирсэн юм.

    Жим өөрийнхөө түрийвчийг гаргаж, дотор байгаа мөнгийг тоолоод “Надад найман доллар байна” гэж хэлээд 190 сая ам.долларын чекийг өргөн “Харин энэ миний түрийвчинд багтахгүй” гэв. Харин үлдсэн мөнгийг нь хожсон хүн Идахогоос гаралтай бөгөөд шагналаа арай авч амжаагүй байгаа аж.

    МакКулларсынхан лотогоо Эфрата дахь дэлгүүрээс худалдан авсан байна.

    Э.Очирт

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж