Засгийн газарт хугацаа өгчээ

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Засгийн газарт хугацаа өгчээ

Өнгөрсөн оны аравдугаар сарын 22-ны өдөр Монголын гол нууруудын хөдөлгөөнөөс Монгол Улсын Засгийн газрыг шүүхэд өгсөн. Тус хөдөлгөөнийхөн Онги, Завхан, Туул, Хангилцаг, Хүдэр, Улз, Ерөө, Гацууртын голуудын сав газарт учирсан байгаль экологийн хохиролд Засгийн газрыг буруутай гэж үзэн иргэний хэрэг үүсгэсэн юм. Тэд Сүхбаатар дүүргийн шүүхэд өгсөн өргөдөлдөө “Дээрх нэр бүхий голуудын сав газарт учирсан байгаль орчны хохирлын үнэлгээг хоёр сарын дотор тооцож олон нийтэд зарлах, учирсан байгаль орчны хохирлыг нөхөн төлүүлэх”-ийг шаардсан юм. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн шүүх хуульд заасанчлан 60 хоногийн дотор шийдэх учиртай ч нэхэмжлэгч талын цуглуулсан нотлох баримт хангалтгүй гэдэг үндэслэлээр хэрэг шийдэх хугацааг 30 хоногоор сунгасан байна. Тиймээс уг хэргийг энэ сард багтаан шийдэх ажээ.

Д.Цээнэ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж