“Бороо гоулд”-ын усны төлбөрт 10 саяыг төлсөн гэв

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

“Бороо гоулд”-ын усны төлбөрт 10 саяыг төлсөн гэв

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай

    Уул уурхайн компанид хамгийн хэрэгцээт зүйлийн нэг нь ус. Гэтэл компаниуд усны төлбөрт маш бага хэмжээний мөнгө төлдөг талаарх мэдээлэл үе үе цацагдах нь бий. Тухайлбал “Эрдэнэт” үйлдвэр жилд усны төлбөрт 1.2 тэрбум төгрөг төлсөн байтал “Петро Чайна” ХХК 16 сая, “Айвенхоу майнз” долоон сая, “Шин шин” ХХК 540 мянга гэхчлэн тун өчүүхэн хэмжээний төлбөр жилийн турш хэрэглэсэн усандаа өгдөг байна. Тэдний дотор 40 гаруй тонн алт олборлосон “Боро гоулд” ХХК-аас усны төлбөрт ердөө 100 мянган төгрөг төлсөн гэх мэдээллийн дагуу тус компанийн хэвлэл мэдээлэлтэй харилцах менежер “Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт тайлбар гаргажээ. Тэрбээр хэлэхдээ:

    -Манай компани ус ашигласны төлбөрт 2007 онд 13.322.880 төгрөг, 2008 онд 28.348.034 төгрөг, 2009 онд 139. 252.974 төгрөг, 2010 онд 355.645.800 төгрөг төлсөн. 2006 онд л гэхэд 10 гаруй сая төгрөг төлсөн байдаг. Жилийн турш ус ашигласны төлбөрт 100 мянган төгрөг төлсөн тохиолдол манай компанид байхгүй. Гэвч зарим төрийн бус байгууллагууд мэдээллийг буруу ташаа хүргэж байна хэмээн тайлбарлажээ.   

    Д.Цэцэн

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж