Хятадын агаарын хүчин АНУ-ынхтай эн зэрэгцэж байна уу?

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Хятадын агаарын хүчин АНУ-ынхтай эн зэрэгцэж байна уу?

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    БНХАУ-ын дараагийн үеийн цэргийн зориулалттай тийрэлтэт онгоцны талаарх мэдээлэл интернэтүүдэд тавигдаж байна. Онгоцнуудын хүчин чадал АНУ-ынхтай эн зэрэгцэхүйц болж байгаа гэсэн таамаглал байгаа юм. Харин Пентагоны мэдээлснээр энэ нь АНУ-ын агаарын хүчний хүчин чадалтай ижилхэн болсон гэсэн үг биш гэжээ.
    Хятадын J-20 нэртэй шинэ тийрэлтэт онгоц 2017 оноос эхлэн ашиглагдах эхлэх ч 2009 онд БНХАУ-ын албан тушаалтны хэлснээр туршилтыг үүнээс хамаагүй өмнө хийнэ гэсэн юм. АНУ-ын F-22 онгоцтой ижил тийрэлтэт онгоцууд нь радарт баригдахгүй бөгөөд агаарын дайралтын эсрэг хамгаалалтад өртөхгүй байх боломжтой юм. Зарим эх сурвалж Хятадын тийрэлтэт онгоцуудыг хэдийнээ үйлдвэрлэсэн байгааг батлах фото зургийг дэлгэсэн юм.

    “Бид Хятад улсын бүтээж буй энэ тав дахь үеийн байлдааны онгоцын талаар мэдэж байгаа. Нийтлэгдсэн гэрэл зургууд эхний туршилтын загвар” гэж Хурандаа Дэйв Лапан лхагва гаригт хэлсэн байна. Харин Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч энэ талаар тодорхой мэдэгдэл хийсэнгүй.

    Ямартай ч АНУ-ын Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга Роберт Гэйтс энэ амралтын өдрүүдээр нийтлэгдсэн зургуудын дагуу Хятад улсад айлчлах юм.

    Э.Очирт

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж