Мягмар гарагаас бусад өдөрт шууд галт тэрэг аялуулна

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Мягмар гарагаас бусад өдөрт шууд галт тэрэг аялуулна

“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийнхэн өнгөрсөн даваа гарагаас эхлэн үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх зорилгоор нэг сарын хугацаатай аян зарлажээ. Тус нийгэмлэгийн даргын туслах бөгөөд олон нийттэй харилцах төлөөлөгч Ч.Төгсбилэгтэй энэ талаар ярилцлаа.

-Танай салбарынхны хувьд, жил бүрийн өдийд ачаалал нэмэгддэг. Тиймээс урьдчилан зохицуулах ямар арга хэмжээ авч байна вэ?  

-Цагаан сарын баяр дөхөж бай­гаа энэ үед “Улаанбаатар төмөр зам”-ын урд чиглэ­лийн галт тэрэгний ачаалал эрс нэмэгддэг. Тиймээс тус нийгэмлэгийн дарга Т.Очирхүү үйлчилгээний ча­нарт анхаарч, тэд­ний сэтгэлд нийц­сэн үйлчилгээг хүргэх сарын аян зохион байгуулах үүрэг өгсөн. Энэхүү аян зөвхөн нэг сар үргэлжлээд өндөрлөхгүй. Бид цаашид энэ тал дээр анхаарч ажиллах болно.

-Аяны хүрээнд ямар ажлууд хийж байгаа вэ?

-Улаанбаатар-Замын-Үүд, Замын-Үүд-Улаанбаатарын чиглэлийн 276 дугаар галт тэр­гэнд гурван вагон нэмж аялуулж байна. Үүнээс гадна оройн шууд галт тэргийг мягмар гарагаас бусад бүх өдөрт аялуулахаар шийдвэрлэлээ.

-Хэдийгээр та бүхэн зор­чигчдод хандсан шинэлэг ажил зохион байгуулж байгаа ч иргэдээс шалтгаалсан асуудал хэр гардаг вэ?

-Тийм ээ, янз бүрийн асуудлууд гардаг. Зорчигчид маань галт тэргээр аялахдаа бусдад саад болохгүйгээр аялах, мөн тогтоосон нормын дагуу ачаа тээшээ авч явах, хувийн аюулгүй байдалтай холбоотой асуудлуудад хариуцлагатай хандах хэрэгтэй.

-Энэхүү аян цаашид үр­гэлжлэх үү?

-Энэ онд хэрэгжүүлэх зорилт­доо томоохон ажлуудыг тусгалаа. Бид үйлчилгээний чанарт анхаарч, сайжруулах янз бүрийн ажлуудыг зохион байгуулахаар болсон. Үүний эхлэл нь энэхүү арга хэмжээ юм.

-ЯРИЛЦСАНД БАÿРЛАЛАА. ТАНД АМЖИЛТ ХҮЬЕ!

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж