
-Танай салбарынхны хувьд, жил бүрийн өдийд ачаалал нэмэгддэг. Тиймээс урьдчилан зохицуулах ямар арга хэмжээ авч байна вэ?
-Цагаан сарын баяр дөхөж байгаа энэ үед “Улаанбаатар төмөр зам”-ын урд чиглэлийн галт тэрэгний ачаалал эрс нэмэгддэг. Тиймээс тус нийгэмлэгийн дарга Т.Очирхүү үйлчилгээний чанарт анхаарч, тэдний сэтгэлд нийцсэн үйлчилгээг хүргэх сарын аян зохион байгуулах үүрэг өгсөн. Энэхүү аян зөвхөн нэг сар үргэлжлээд өндөрлөхгүй. Бид цаашид энэ тал дээр анхаарч ажиллах болно.
-Аяны хүрээнд ямар ажлууд хийж байгаа вэ?
-Улаанбаатар-Замын-Үүд, Замын-Үүд-Улаанбаатарын чиглэлийн 276 дугаар галт тэргэнд гурван вагон нэмж аялуулж байна. Үүнээс гадна оройн шууд галт тэргийг мягмар гарагаас бусад бүх өдөрт аялуулахаар шийдвэрлэлээ.
-Хэдийгээр та бүхэн зорчигчдод хандсан шинэлэг ажил зохион байгуулж байгаа ч иргэдээс шалтгаалсан асуудал хэр гардаг вэ?
-Тийм ээ, янз бүрийн асуудлууд гардаг. Зорчигчид маань галт тэргээр аялахдаа бусдад саад болохгүйгээр аялах, мөн тогтоосон нормын дагуу ачаа тээшээ авч явах, хувийн аюулгүй байдалтай холбоотой асуудлуудад хариуцлагатай хандах хэрэгтэй.
-Энэхүү аян цаашид үргэлжлэх үү?
-Энэ онд хэрэгжүүлэх зорилтдоо томоохон ажлуудыг тусгалаа. Бид үйлчилгээний чанарт анхаарч, сайжруулах янз бүрийн ажлуудыг зохион байгуулахаар болсон. Үүний эхлэл нь энэхүү арга хэмжээ юм.
-ЯРИЛЦСАНД БАÿРЛАЛАА. ТАНД АМЖИЛТ ХҮЬЕ!

"Улс төрийн тойм" сонин