“Хулангийн үдэш”-т зочлоорой

Хуучирсан мэдээ: 2010.02.27-нд нийтлэгдсэн

“Хулангийн үдэш”-т зочлоорой

Ирэх гуравдугаар сарын 4-нд Аса циркэд яруу
найрагт дуртай хүмүүсийг баярлуулсан нэгэн сайхан үйл явдал болох гэж
байгаа нь яруу найрагч Ц.Хулангийн үдэш юм. Тэрбээр анх 2008 онд өөрийн
нэрээр нэрлэсэн яруу найргийн үдшийг зохион байгуулж байсан билээ. Уг
үдшээр Ц.Хулан өөрийн уран бүтээлээс уншиж шүлгэнд хайртай үзэгчдийнхээ
сонорыг мялаахаас гадна түүний найрагч найзууд болон “Болор цом”-ын
эзэд тайзан дээрээс шилдэг шүлгүүдээрээ мэндчилнэ. 

Хоёр
дахь удаагаа зохиогдож байгаа “Хулангийн үдэш”-ээр найрагч бүсгүйн
бяцхан охин Удвал тайзан дээр шүлэг уншин сюрприз барьж, үзэгчдийг
хөгжөөх гэнэ.

Ж.Индра

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж