
Мөн “Оргил рашаан сувилал” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Сүхбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Ц.Сүхбаатарыг томилохыг тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлж буй гишүүдэд үүрэг болгожээ. Түүнчлэн “Монсам” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Нямцэрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүнтэй байгуулсан “Хөлсөөр ажиллах гэрээ”-г цуцлахыг компанийн төлөөлөн удирдах зөвлөлд, Ц.Очирбатыг үүрэг гүйцэтгэгчээр томилохыг тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлж буй гишүүдэд үүрэг болгосон байна.
“Монгол шуудан” Авто замын газар, Дуурь бүжгийн эрдмийн театр зэрэг нийт найман газрын үндсэн хөрөнгийг худалдах, актлах, шинээр худалдан авах зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн гэв.