
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Ч.Сайханбилэг нарын санаачилснаар УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсон. Нэмэлт өөрчлөлтөөр парламент хаалттай хуралдаж байхаар болсон. УИХ-ын чуулганы хуралдаанаас бусад Төрийн ордон доторх бүх хурал хаалттай болсныг сэтгүүлчид эсэргүүцэж байгаа. Тиймээс ч хэвлэл мэдээллийн байгууллагууд олон улсын жишгээр сониныхоо талбайг хоосон гаргаж буй. Сонины хоосон нүүр хууль санаачлагчдад таалагдаж байгаа бололтой. Ж.Сүхбаатар гишүүн өчигдөр өдөр тутмын сонины цагаан нүүрүүдийг ангийнхандаа харуулж байлаа. Бүр гишүүн бүрийн өмнө очиж хоосон нүүрийг дэлгэж байв. Тэрбээр хоосон нүүрнээс юу уншаа бол.
Эх сурвалж: “Улс төрийн тойм” сонин