Хотын мээр өөрөөр ажиллана

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Хотын мээр өөрөөр ажиллана

Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр нийслэлд хийх хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулдаг мэргэжлийн байгууллагын удирдлагуудтай уулзаж энэ онд хийх хөрөнгө оруулалтын ажлын талаар хэлэлцлээ. Тэрбээр нийслэлд хийх ажлуудыг нэг бодлогоор, нэгтгэн хийхийг зорьж байгаа юм байна. Улмаар зам тавих, цахилгаан, дулааны шугам солих ажлыг тус тусдаа дуртай өдрөө биш, хэзээ хаана, аль ажлаас нь эхлэх вэ гэдгийг ярилцан, график гаргах аж. Г.Мөнхбаяр дарга энэ үеэр “Өмнөх жилүүдийнх шиг зам зассаны дараа эвдээд шугам сүлжээний ажил хийдэг байдал энэ жилээс хойш давтагдахгүй. Газарт хийх бүх ажлын сүүлд замын ажил эхлэх болохоор гарфик, цаг хугацааг хатуу мөрдөх ёстой. Ингэж чадахгүй бол ажлаа чаддаг хүнд нь өгөх тухай л ярих болно шүү” хэмээн анхааруулсан байна. Хотын мэргэжлийн байгууллагууд, инженерүүд өчигдрөөс хамтран төлөвлөгөө боловруулж эхэлсэн бөгөөд гуравдугаар сарын 1 гэхэд бүх тендеийн материалыг хүлээн авч дуусах аж.

Эх сурвалж: “Улс төрийн тойм” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж