Ажлын хэсэг байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Ажлын хэсэг байгуулжээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Парламентын сэтгүүлчдийн ажил хаялт өнөөдөр ч үргэлжилж байна. Харин УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Монгол Улсын Ерөнхийлөгчтэй өчигдөр уулзсаныхаа дараа УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийг хуралдуулж, улмаар ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргасан аж. УИХ-аас байгуулагдсан тус ажлын хэсгийнхэн УИХ-ын дэгийн тухай хуульд орсон хоёр заалтыг өөрчлөх боломж байгаа талаар судалгаа хийж эхэлжээ. Тодруулбал, байнгын хорооны хуралдааныг нээлттэй болгох, сэтгүүлчийг ажилласан жилээр нь хязгаарлан парламент сурвалжлуулах эрх олгох гэсэн энэхүү хоёр заалтыг өөрчлөхөөр ажиллаж эхэлсэн гэх мэдээлэл байна.

    Г.Дарь  

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж