Б.Хурц: Энэ бүхэн чинь доромжлол

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Б.Хурц: Энэ бүхэн чинь доромжлол

“Б.Хурц баривчлагд­са­наа­саа хойш Их Британид хо­ригдож байгаа бөгөөд
ур­жигдар болсон шүүх хуралд ирэхдээ саарал өнгийн ноосон цамц, цэнхэр
өнгийн өмдтэй байжээ. Тэрбээр Оросын хэл­мэрчийн тусламжтайгаар шүүх
ажиллагааны үеэр тавь­сан асуултуудад хариулж байв” гэж philly.com шүүх
хурлын талаар дүрслэн бич­жээ. Тэрбээр энэхүү шүүх ху­рал дээр
баривчлагдсанаасаа хойш анх удаа олон нийтэд хандан үг хэлэв. Их
Британий шүүхийнхэнд хэлсэн түүний ха­туухан үг мөн л дэлхий дахиныг
шуугиулж, тус улсын нэр хүндийг унагалаа. Б.Хурц “Та нарт шударгаар
хэлэхэд энэ бүхэн чинь доромжлол” гэжээ. Энэ нь түүнийг Герман руу
шил­жүүлэхээр зэхэж буй Их Британий үйлдлийн тухай юм хэмээн олон улсын
хэвлэлүүд тайлбарлаж байна. Б.Хурцаас гадна түүний гэр бүлийнхний тухай
мэдээлэлд олон улс анхаарал хандуулж байна. Түүний эхнэр Ү.Сарнай эр
нөхрөө суллахыг хүсч “Их Британий Засгийн газар бо­лон тус улсын шүүхээс
өөрс­дийнхөө алдааг ухаарч, нөх­рийг минь суллахыг гуйж бай­на. Нөхөр
маань ажлаа хийс­нийхээ төлөө ийм зүйл амсах учиргүй” хэмээжээ. Тэр­бээр
хүндэтгэх шалтгааны улмаас Б.Хурцын шүүх хуралд оролцож чадаагүй боловч
өөрийн үгийг холбогдох хү­мүүст хүргүүлсэн нь энэ байв.

Дэлхийн хэвлэл мэдээл­лийн агентлагууд Монгол Улсын Үндэсний аюулгүй
байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Б.Хурцыг Германд шилжүүлэн өгөх
эсэхийг шийдвэрлэхээр ху­ралдсан шүүх хур­лыг шүүм­жилж байна. Лондон
дахь Вестминстрийн шүүх танхимд уржигдар Батын Хурцыг шүүх хурал боллоо.
“Ассошэйтэд Пресс”, “Рой­терс” зэрэг мэ­дээллийн то­моохон
агент­лагуудын дам­жуулснаар өн­гөрсөн лхагва гарагт бол­­сон уг шүүх
хурал тодорхой шийдвэр гаргаж чадалгүй өндөрлөжээ. Тий­мээс Их Британи,
Гер­маны холбогдох албаны хүмүүс шүүх хурлын дараа уг хэргийн талаар
хэлэлцсэн байна. Гэвч талууд чухам юун тухай ярилцаж, ямар шийдэлд
хүрсэн нь тодорхой бус үлдэв. Б.Хурцын өмгөөлөгч Алан Жонс өөрийгөө сайн
хуульч гэдгээ энэ үеэр харуулж чад­жээ. Тэрбээр анхны бэлтгэл шүүх
хурлаас эхлэн Их Британий Засгийн газар болон Гадаад хэргийн яамыг шууд
буруутгаж, англичууд Монголын тагнуулыг дээд хэмжээний уулзалтад урих
нэрийдлээр хууран мэхэлж, баривчилсан болохыг дэлхий дахинаа зар­ласан.
Шүүх хурал дээр Б.Хур­цын хэлснээр бол 2009 оны арваннэгдүгээр сараас Их
Британийн хол­богдох албаныхан Монголын талд Үндэсний аюулгүй байд­лын
зөвлөлийн хүнээ ирүү­лэх санал тавьж байсан аж. Тэгэхээр Их Британи
ба­ривчлах ёсгүй хүнээ ба­ривч­лахаар бүтэн жилийн өм­нөөс төлөвлөж
бай­жээ. НҮБ-ын Тусгай даал­гаврын конвенцид зааснаар албан ажлаар яваа
төрийн өндөр албан тушаалт­ныг барьж саатуулах нь тухайн хүний халдашгүй
эрхэд ноцтой халдсан хэ­рэгт тооцогддог. Их Британи үүний эс­рэг
“Германы хү­сэлтийн дагуу” гэхээс өөр юу ч хэлж чадсангүй. Өм­гөөлөгч
А.Жонс Азийн жи­жиг орнууд болон Ойрхи Дорнодын улсуудад хандан нэгэн
анхааруулга хүргүүлсэн нь өнөөдөр дэлхий дахинаа шуугиан тарьж байна.
“Б.Хурцын асуудлаас сэрэмж  авч өөрийн улсын өндөр албан тушаалтнуудыг
Их Британи руу илгээхдээ болгоомжтой хандагтун. Энэ улсын Гадаад хэргийн
яамныхан өндөр албан тушаалтнуудыг чинь баривчлахаар зэхэж байж
болзошгүй юм” хэмээснийг “AFP” агентлаг онцоллоо. 

Б.Хурцыг батлан даалтад гаргах эсэхийг шийдвэрлэх ээлжит шүүх хурал энэ
сарын 12-ны өдөр болох тов гарчээ. Харин түүнийг Их Британиас Германд
шилжүүлж өгөх эсэхийг шийдэх шүүх хурлыг ирэх сарын 3-ны өдөр хийхээр
төлөвлөсөн гэж өмгөөлөгч А.Жонс мэдээллээ.  Францаас ба­рив­чилж, гурван
улсын хил дамнуулан Монголд авчирсан гэх Д.Энхбатыг ма­най тагнуулынхан
хорьж, тамлан зовоож байсан тухай мэдээллийг олон улсын хүний эрхийн
байгууллагууд дэлхий дахины сонорт хүр­гэсэн тухай “Вашингтон Пост”
мэдээлэв. Хэрэв дээрх мэдээлэл хүчээ авбал Б.Хурц төдийгүй Монголын
зарим албаны­хан хүний эрхэнд ноцтой халдсан хэрэгт унаж, ээл­жит шүүх
хурлаас гарах шийдвэрт нөлөөлж ч мэ­дэхээр байна. 

Т.ОТГОНБАТБАЯР


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж