“Богд” кинонд газар олддоггүй ээ

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

“Богд” кинонд газар олддоггүй ээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    2011 онд тохиох Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Монголын  кино урлагийн академи  Наймдугаар Богд Жавзандамбын тухай өгүүлсэн “Богд хаан” уран сайхны  кино бүтээж байна. Киноны  зохиолыг  төрийн шагналт зохиолч Д.Батбаяр бичжээ. Одоогоор зураачдын баг ажилдаа шаргуу орж, тухайн үед эдэлж хэрэглэж байсан  хувцас хэрэглэлийг нь  оёулахаар “Монгол костюмс” төвд захиалга өгсөн гэнэ. Шинэ оны эхний сард киноны өвлийн хэсгийн зураг авалт эхэлнэ. 100 жилийн өмнөх үйл явдлыг харуулахад Улаанбаатарт түүхэн зураг авалт хийх объект үлдээгүй нь уран бүтээлчдэд хүндрэл учруулж байгаа аж. Хамгийн гол зураг авалт хийх Богдын музейн эргэн тойронд өндөр барилга барьсан тул гадна зураг авалт хийх боломжгүй гэнэ.

    Энэхүү кинонд наймдугаар Богд Жавзандамбыг  хувь хүн, шашны тэргүүн  нөлөө бүхий томоохон  зүтгэлтэн байсан талаас нь  харуулахыг зорьжээ. Мөн хойч үедээ түүхийг  үнэнээр нь үлдээхийн тулд  түүний амьдралтай холбоотой судалгааг ул суурьтай  хийсэн байна.

    Г.Даша

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж